• 교육원소개
  • 외국어과정
  • 한국어과정
    • 소개
    • 한국어과정
    • 입학및등록
    • 기숙사
    • 학부과정 입학안내
    • 위치 및 연락처
    • 한국어과정 브로셔 다운로드
  • 강사소개
  • 공지·문의
Home > 한국어과정 > 한국어과정 > 몽골어(MONGOLIAN)
print

Солонгос хэлний бэлтгэлийн танилцуулга

Энгийн ангийн сургалтын хөтөлбөр

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: Ахлах сургууль эсвэл үүнтэй дүйцэх (үүнээс дээш түвшний / зэргийн ) магадлан итгэмжлэгдсэн сургууль болон институт төгссөн байх

교육시간

Хичээлийн цаг
Төрөл Хичээллэх хугацаа Нийт хичээлийн цаг
(1 семестерт)
Семестер эхлэх
Өглөөний анги 9:00~13:00 (4 цаг) 200 цаг
( =4 цаг/ 1өдөр x 5өдөр / 1 долоо хоног х 10н долоо хоног )
Хаврын семестер
Зуны семестер
Үдээш хойш анги 13: 00~ 17: 00 (4 цаг) Намрын семестер
Өвлийн семестер

※ Сургуулийн дотоод ажлаас хамааран хичээлийн цагт өөрлчлөлт орох боломжтой

Хичээлийн хуваарь

Хичээлийн хуваарь
Семестер Хугацаа Бүртгэлийн сүүлийн хугацаа Анги хуваарилах шалгалтын өдөр (TOPIK-н шалгалтанд тулгуурлан)
2017 Хавар 3. 13 ~ 5. 24 1.31 3.7
Зун 6.12~8.21 4.28 6.5
Намар 9.11~11.24 7.31 9.5
Өвөл 12.4~2018.2.14 10.27 11.28
2018 Хавар 3.12~5.18 1.31 3.6
Зун 6.11~8.21 4.30 6.5
Намар 9.10~11.23 7.31 9.4
Өвөл 12.10~2019.2.22 10.31 12.4

※ Сургуулийн дотоод ажлаас хамааран хичээлийн цагт өөрлчлөлт орох боломжтой.

Сургалтын агуулга: Түвшин 1(анхан шат) ~ Түвшин 6(гүнзгий шат), Шинэ үг болон Дүрэм/ Унших/ Бичих/Сонсох/ Ярих (нэгтгэсэн ном товхимолтой)

ургалтын агуулга
Анги хуваарилалт Түвшингийн зэрэг Сургалтын агуулга
Түвшин 1 TOPIK-н 1-р зэргийн түвшинтэй дүйцүүлсэн сургалт 1) Шинэ үг болон түүний хэрэглээ, сонсох,унших, бичих, ярих гэсэн 5н төрлийн хичээлийг түвшингийн зэрэгт тааруулан заадаг
2) Зөв дуудлага болон мэдиа хичээлүүд багтдаг
3) Өмнөд Солонгосын урлаг соёлтой танилцаж туршлага судлах арга хэмжээнүүд багтдаг.
Түвшин 2
Түвшин 3 TOPIK-н 2-р зэргийн түвшинтэй дүйцүүлсэн сургалт
Түвшин 4
Түвшин 5
Түвшин 6

Сурах бичиг: Кёнги Их Сургуулиас боловсруулсан ном (Түвшин 1~ Түвшин 6) сурах бичиг сургалтандаа ашигладаг.

Бүртгэлийн хураамж, Сургалтын төлбөр, Дотуур байрны төлбөр болон Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын хураамж

교육내용
Анги Бүртгэлийн хураамж Сургалтын төлбөр Дотуур байрны төлбөр Гадаад оюунуудын эрүүл мэндийн даатгал Нийт хэмжээ
Энгийн анги 100.000 вон
(Буцаан олгогдох боломжгүй)
5.000.000 вон
(=1.250.000 вон х 4)
(4 семестрээр)
1.896.500 вон
(6н сараар)
130.000 вон
(12 сараар)
7.126.500 вон
(12 сараар)

※ Мөнгөний хэмжээнд өөрчлөлт орох боломжтой.

※ Элсэн ороход зайлшгүй төлөх ёстой сургалтын төлбөр болон бусад төлбөрийн хувьд

  • Монгол оюутнууд D-4 виза авахын тулд сургалтын төлбөрийг 4н семестерээр төлөх шаардлагатай
  • Дотуур байранд амьдрах оюутнууд төлбөрөө 6н сараар хийсэн тохиолдолд амьдрах боложтой бөгөөд дахин 6н сараар үргэлжлүүлэн сунган амьдрах боломжтой.
  • Гадаад оюутнуудын эрүүл мэндийн даатгал 12 сараар даатгуулсан байх шаардлагатай байдаг.

Хичээлээс гадуурх хөтөлбөр ( Урлаг соёлтой танилцах болон сурах явцыг дэмжих програм)

  • Солонгос хэл дээрх итгэлийн тэмцээн (Хаврын семестерт): Оюутнууд өөрсдийн түвшингээр хуваагдан анги даасан багш нарынхаа удирдлага дор сургуулийн амьдрал болон анх ирээд мэдэрсэн урлаг соёлын ялгаа, өвөрмөц байдлын талаар солонгос хэл дээр илтгэл тавьдаг. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулаад бүхий л гадаад оюутнуудынхаа ярих чадварыг хөгжүүлэх, дэмжих зорилготой төдийгүй мөнгөн шагнал, гарын бэлэг болон сертификатаар шагнадаг.
  • Соёл боловсролтой танилцах хөтөлбөр (Зун / Өвлийн семестерт): Сөүл Lotte world парк, Юүнин хотод байрлах эртний суурин, Эвэрланд ресорт, Бүрёон далайн эрэг, Сөүл хотын аялал зэрэг Солонгосын алдартай урлаг соёлын газруудтай танилцах хөтөлбөрийг үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгодог.
  • Урлагын үзлэг (Намрын семестерт): Бүхий л оюутнууд оролцох боломжтой бөгөөд гарцаараа эсвэл ангийнхаа хамт олонтой дуу, бүжиг, жүжиг гэх зэрэг өөрийн хүссэн авясаараа ангийн багшийн удирдлага дор бэлдэн оролцох боломжтой. Мөнгөн шагнал болон сертификатийг шагнал болгон өгдөг.
  • Солонгосын уламжлалт баяр: Уламжлалт баярын өдрүүдэд хичээл ордоггүй бөгөөд сайн дурын байгууллагуудаас оюутнуудад зориулан гарын бэлэг болон хөгжилтэй олон хөтөлбөрийг зохион байгуулдаг.
  • Солонгос туслагч найзтай болгох хөтөлбөр: Солонгост ирээд хэлний бэрхшээлийн улмаас олон асуудалтай тулгардаг бөгөөд энэхүү асуудлыг шийдэж өгөхийн тулд Кёнги Их Сургуулийн солонгос оюутан болон гадаад оюутныг 1:1ээр нь найз болгох хөтөлбөр юм. Оюутан тухайн туслагч найзаасаа олон зүйлийг сурч солонгос хэлний мэдлэгээ ч ахиулах боломжтой.
  • Төгсөлтийн ёслол: Семестер бүрт (1 жилд 4н семестер) төгсөлтийн гэрчилгээ олгож шилдэг оюутныг шалгаруулдаг.

Тусгай анги

Богино хугацааны солонгос хэлний болон урлаг соёлтой танилцах хөтөлбөр

  • Хугацаа
    • Зун: 7~8н сарын хооронд (1~2 долоо хоног )
    • Өвөл:1~2н сарын хооронд (1~2 долоо хоног )
  • Хичээлийн агуулга
    • Хэлний бэлтгэлийн хичээл
    • Урлаг соёлтой танилцах хөтөлбөрүүд (үүнээс дурьдвал: Эртний суурин, Эвэрланд ресорт, Сөүл хотын аялал, Таеквондо, КВS телевиз, К-pop зэрэг олон хөтөлбөр багттдаг)
    • Солонгосын их дээд сургуультай танилцаж туршлага судлах хөтөлбөр
  • Сургалтын төлбөр: 1.000.000 вон (1 долоо хоног)
    • Мөнгөний хэмжээнд өөрчлөлт орох боломжтой.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-т бэлдэх хөтөлбөр

  • Хугацаа: Жилд 2 удаа (6н сард , 10н сард
  • Хөтөлбөр
    • TOPIK-2т ирэх магадлалтай асуултанд бэлдэж тайлбарлаж өгөх
    • TOPIK-н загвар шалгалт өгөх

담당자정보

담당부서 :
단과대학
최초게시일 :
2017. 4. 14
민원쓰기 홈페이지 오류신고
위로